Saturday, September 11, 2010

Английн сургуулийн дипломыг Малайзад 9 дахин хямд үнээр авах боломжтой

Юуны өмнө сургуулиа амжилттай төгссөнд тань баяр хүргэе.

Баярлалаа


Сургуулийнхаа тухай товч танилцуулахгүй юу?

APIIT сургууль маань Малайздаа Мэдээллийн Технологи, бизнесийн чиглэлийн сургалтаар нэг, хоёрт тооцогддог том сургууль. Одоо 6-7 мянган оюутантай болж байгаа. Олон орны оюутнууд их ирж суралцдаг. Сургалтын орчинг маш сайн бүрдүүлж өгсөн. Сургууль маань өөрөө маш том кампустай. Энгийн компьтерийн 7 лабораториос гадна инженер дизайн гэх мэт тусгайлсан их олон. Multimedia designer-уудын хувьд байнга дэлгэц нь багадаж байдаг. Тиймээс тэнд дизайны лабораторийн бүх компьютерууд нь 2 дэлгэцтэй байдаг. Номын сан гэх мэтийн тухайд ярих юм байхгүй. Сургуулиас оюутнуудад өгөх үйлчилгээг бүгдийг системчилж өгсөн.

Системчилсэн гэдгийг тодруулаач?
- Оюутан бүр өөрийн ID, password-той. Түүгээрээ номын сангийн үйлчилгээ, багш нартайгаа уулзах цаг, хичээлийн хуваарь гэх мэт сургуулийн бүх төрлийн үйлчилгээг авч болдог. Мөн e-library гэж байдаг. Энд хэрэгтэй ихэнх номыг pdf өргөтгөлтэйгөөр тавьсан байдаг.
Монгол Сингапурын сургалтын системийн ялгаа юу вэ?
Сургалтын хувьд Монголын сургуультай харьцуулахад тэс ондоо. Маш илүү. Би өөрөө энд сурч байгаад явсан болохоор баттай харьцуулж чадна. Нэг жишээ дурдахад маш нээлттэй. Монголд багштайгаа ямар нэг байдлаар маргалдах гэдэг бол том эрсдэл, харин тэнд маш чөлөөтэй, бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг.
Мөн аливаа зүйлийг бага багаар цуглуулж, цогц мэдлэгийг олгодог. Монголд бол цогц мэдлэгийг нэг дор олгодог. Нэг дор авахаар зарим зүйл нь хаягддаг. Бараг л сургуулиас хаядаг. Энэ тохиолдолд оюутнуудын дээд тал нь 50% нь л тухайн мэдлэгийг олж авдаг бол бага багаар заахад оюутнуудын дор хаяж 75% нь тухайн мэдлэгийг бүрэн эзэмшдэг.
Мөн давхар диплом авч болдог.
Давхар диплом гэдгийг тодруулаач?
Мөн APIIT бол Английн STAFFORDSHIRE сургуулиас шууд хараат буюу бүх стандартууд тэднийхээр явдаг. Бас UCTI гэж бий. Үүнийг Малайзын дотоодын сургууль гэж ойлгож болно. APIIT, UCTI хоёр хамтдаа байдаг. APIIT-аас, UCTI, UCTI-аас APIIT –руу чөлөөтэй шилжиж болдог. APIIT-ийг төгсвөл STAFFORDSHIRE-ийн дипломыг, UCTI-ийг төгсвөл STAFFORDSHIRE болон UCTI-ийн 2 дипломыг авдаг.
STAFFORDSHIRE-ийн стандартаас гадна SUNWAY EDUCATION GROUP гэх мэт 2 группэд харъяалагддаг. Өөрөөр хэлбэл сайн боловсрол эзэмшүүлэх системийн суурийг сайн тавьсан гэсэн үг. Би STAFFORDSHIRE-ийн дипломтой төгссөн.
STAFFORDSHIRE-ийн тухай?
Английн сургууль. BUSINESS, IT, COMPUTING тал дээр нилээд өндөр зэрэглэлд тооцогддог. Английн хатан хааны шагналтай цөөхөн сургуулийн нэг. APIIT-ийн захирал нь Малайз дах Английн боловсролын сайд хүн байдаг. Мөн л Английн хатан хаанаас цол авч байсан. Англиас боловсролтой холбоотой бүх зүйл манай захирлаар дамждаг гэсэн үг л дээ.
Яагаад STAFFORDSHIRE-ийн дипломыг Англид авч болоогүй юм бэ?
Их олон шалтгаан бий. 1-рт: Малайз бол хүний нүдийг нээж чихийг онгойлгодог газар. Олон орны хүмүүстэй танилцана. Мөн гадаад хэл. Англи хэл бол хамгийн чухал. Түүнээс гадна Хятад, Малай, Тай хэл гэх мэт олон жижиг зүйлийг сурдаг. Бүх зардал маш бага гардаг. Мөн бүх Монголчуудад тохиолддог визний асуудал.
Зардал бага гардаг гэсэн үү?
Би Малайзад байхдаа энэ тэнд суралцах санаатай тооцоолж үзсэн. Мэдээж өдөр тутмын зүйлсийг мэдэхгүй учраас байгаа зүйлсээ харьцуулж үзсэн. Тэгэхэд Малайзын нэг жилийн амьжиргааны зардал бусдаас хамаагүй хямд. Ер нь Малайзын өдөр тутмыг амьдралын өртөг Монголтой адилхан. Зарим тохиолдолд УБ-аас хямдхан. Бас нэг давуу тал нь үнэ тогтвортой байдаг. Учир нь аливаа нэг бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өөрчлөгдөхөд ард түмэн нь бөөн юм болдог. Хаанаас ямар үндэслэлээр нэмэгдчихэв гэх мэт.
Түрүүний харьцуулалтанд ярихад Малайзад 3 жил зарцуулах мөнгийн Австралид 1 жил зарцуулна. Аан харин Австралид 3 жил зарцуулах мөнгийг Англид 1 жил ашиглана. Тэгэхээр Малайз маань Англиас 9 дахин бага өртөгтэй гэж хэлж болно. Тиймээс Малайзад Английн дипломыг авна гэдэг маш завшаантай хэрэг болж байгаа юм.
Чанарын хувьд Англитай адилхан байж чадах уу?
Би түрүүн хэлсэн. Стандарт нь STAFFORDSHIRE-ийнх гэж. Тиймээс яг адилхан гэж ойлгож болно. Гэхдээ нэг бэрхшээл байгааг нуугаад яахав. Тэнд АНУ, Англи, Малайз, Хятад гэх мэт маш олон орны багш нар хичээл заадаг. Тиймээс аялганы асуудал гардаг.
Сургуулийн чанарыг төгсөгчдөөр нь шинждэг гэж ярьдаг. Танай сургуулийн төгсөгчидөд ямар нэгэн нэр алдартай хүмүүс бий юу?
Би энэ талаар сонирхож байгаагүй ээ. Гэхдээ ийм яриа байдаг. Малайзын IT-ийн байгууллагууд CV-үүдийг 2 ангилдаг гэж байсан. 1 нь APIIT-ийнхан, нөгөө нь бусад гэж...Энэ бол бодит үнэн.
Манай сургуулийн төгсөгчдийн 97% нь төгсөхөөсөө өмнө ажлын байртай болдог.
97...?
Тиймээ. Ажлын саналууд 2 төрлөөр ирдэг. Нэг нь маш сайн гоц хүүхдийг урьдаг. Нөгөө нь сургуульд танай төгсөгчдөөс ажилтан авах хүсэлтээ ирүүлдэг. Энэ нь хувь хүний чадахиас маш их шалтгаалдаг. Энэ тохиолдолд хүүхэд шаардлага хангасан гэж үзвэл тухайн ажилд орж болдог.
Мөн сургууль дээр ажлын байр байдаг. TA (technical assistant) буюу номын санч, лабораторийн туслах гэх мэт ажлууд байдаг. Энэ оюутнуудад ажиллахад их амар. Тодруулбал завтай цагаа бүртгүүлээд тэр цагийн хуваариар ажилладаг. 1 цагт 5RM-ийн цалинтай. Энэ нь Монголоор 2000 орчим төгрөг байдаг. Энэ нь нөгөө талдаа дадлага болдог.
Яг чамд санал байсан уу?
Тиймээ. Надад 2 санал ирсэн. Нэг нь HewlettPackard-ийн санал байсан. 1-рт Би өөрөө Монголдоо ирмээр байсан. 2-рт Малайзад гадаадын иргэд ажиллахад Цагаачлалын албанаас авах зөвшөөрөл гэх мэт хүндрэлтэй асуудлуудаас байсан учраас татгалзсан.
Монголд ямар сургуульд сурч байсан бэ?
Би КТМС-д 2 жил сурч байгаад явсан.
Одоо ямар ажил хийж байна вэ?
Одоогоор биотоехнологийн “Шижир” интернэйшнл компанид IT manager хийж байна. Зүүн хараа дахь үйлдвэрийнхээ аюулгүй байдлын системийн төсөл дээр ажиллаж байгаа.
Хэрвээ Монголд сургуулиа төгссөн бол ямар ажил хийж байх байсан бэ? Гэсэн төсөөлөл байдаг уу?
Үгүй яахав. Манай найзуудын зарим нь MOBICOM, MSC гэх мэт томоохон компаниудад ажиллаж байна. Гэхдээ тэдний яриагаар Монголд маш хэцүү орчинд байсан. Энэ тэнд шилэн кабель, LAN-ийн утас татах гэх мэт шороо тоостой холиллдсон их л хэцүү замыг туулсан байсан. Үгүй яахав. Би цамаархаж байгаа хэрэг биш. Тэд чинь инженер болох гэж байгаа хүмүүс шүү дээ. Инженер гэдэг бол илүү нарийн зүйл хийж байдаг хүмүүс. Сурч боловсрох ёстой цагаа шал дэмий өнгөрүүлсэнд харамсдаг. Энд Монголын боловсролын системийн бас нэгэн дутагдал ажиглагдаж л байгаа юм даа.
Сүүлчийн асуултыг чамд үлдээе.
Баярлалаа. Би сурсан сургууль, эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байгаа. Надад энэ бүхнийг хямд зардлаар олоход тусалсан “Мастер травел” ХХК-д талархаснаа илэрхийлье. Тэд надад анх сурч эхлэхэд бодит мэдээллээр хангаснаас гадна сурч байх хугацаанд байнга анхаарал тавьж байсан. Та бүхэн бизнес, IT-ийн мэргэжлээр суралцахыг хүсч байвал “МАСТЕР ТРАВЕЛ” ХХК-д хандан APIIT сургуулийг зориорой.
Сонирхолтой ярилцлага өгсөнд тань баярлалаа.
Өдрийн сонин

No comments:

Post a Comment